Үйлчилгээний нөхцөл
Сүүлд шинэчилсэн: 2026-10-25
Belduuley (belduuley.com)-ийг ашигласнаар та доорх нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.
Үйлчилгээ
Belduuley нь таны бичсэн хүсэлтээр AI ашиглан PPT, Excel, Word, PDF файл бэлдэнэ. AI-ийн бэлдсэн агуулгад алдаа, дутуу зүйл байж болно. Файлыг ашиглахаасаа өмнө тоо баримт, агуулгыг өөрөө шалгана уу.
Хэрэглэгчийн үүрэг
- Хууль бус, бусдын эрхийг зөрчсөн, хор хөнөөлтэй агуулга бэлдүүлэхгүй.
- Хавсаргах файлаа ашиглах эрхтэй байх.
- Үйлчилгээг автоматаар их хэмжээгээр дуудах, хязгаарыг тойрох оролдлого хийхгүй.
Үнэ ба төлбөр
- Үнэгүй хувилбар: сард 3 PDF, «Belduuley» бичигтэй.
- Нэг файл болон сарын эрхийн үнийг сайтын үнийн хэсэгт харуулна. Төлбөрийг дансаар шилжүүлж, гүйлгээний утгад захиалгын кодоо бичнэ.
- Төлбөр баталгаажмагц файл нээгдэнэ. Файл аль хэдийн нээгдсэн бол буцаан олголт хийхгүй. Техникийн алдаанаас болж файл гараагүй бол дахин бэлдэж өгөх эсвэл мөнгийг буцаана.
Эрх
Таны бэлдүүлсэн файлыг та чөлөөтэй ашиглана. Belduuley сайт, түүний загвар, кодын эрх Belduuley-д хамаарна.
Хариуцлагын хязгаар
Үйлчилгээг «байгаа чигээр нь» үзүүлнэ. AI-ийн бэлдсэн агуулгыг ашигласнаас үүсэх шууд бус хохирлыг Belduuley хариуцахгүй. Нийт хариуцлага нь тухайн үйлчилгээнд таны төлсөн дүнгээс хэтрэхгүй.
Өөрчлөлт
Нөхцөлийг шинэчилж болно. Шинэчилсэн огноог энэ хуудасны дээд хэсэгт харуулна.
Холбоо барих
chinzo.tsa@gmail.com · Нууцлалын талаар: Нууцлалын бодлого