Нууцлалын бодлого
Сүүлд шинэчилсэн: 2026-10-25
Belduuley (belduuley.com) нь таны бичсэн хүсэлтээр PPT, Excel, Word, PDF файл бэлдэж өгдөг үйлчилгээ. Энэ хуудсанд бид ямар мэдээлэл цуглуулж, хэрхэн ашигладгийг тайлбарлав.
Цуглуулдаг мэдээлэл
- Нэвтрэх мэдээлэл. Имэйл хаяг. Google-ээр нэвтэрвэл Google-ээс зөвхөн таны имэйл, нэр, профайл зургийг авна. Нууц үг хадгалахгүй.
- Таны хүсэлт ба үүссэн файл. Бичсэн хүсэлт, үүссэн файлын агуулга. Ингэснээр та файлаа «Миний файлууд» хэсгээс дахин татаж, засуулах боломжтой.
- Хавсаргасан файл. Оруулсан файлаас текстийг уншиж AI-д дамжуулна. Эх файлыг өөрийг нь хадгалахгүй.
- Төлбөр. Захиалгын код, дүн, төлөв. Банкны орлогын мэдэгдлийн текстийг төлбөр тулгахад ашиглана. Картын мэдээлэл авахгүй.
- Техникийн мэдээлэл. IP хаягийг шууд хадгалахгүй, зөвхөн хэш (нэг талын код) хэлбэрээр өдрийн хязгаар тоолоход ашиглана. Нэвтрэлт хадгалах cookie ашиглана.
Хэрхэн ашигладаг
Зөвхөн үйлчилгээг үзүүлэх, төлбөр баталгаажуулах, хэтрүүлэн ашиглалтаас хамгаалах зорилгоор ашиглана. Мэдээллийг зарахгүй, зар сурталчилгаанд ашиглахгүй.
Гуравдагч талын үйлчилгээ
- Anthropic (Claude AI) — таны хүсэлт, хавсралтын текстийг боловсруулж файлын агуулгыг бэлдэнэ.
- Supabase — нэвтрэлт болон мэдээллийн сан.
- Vercel — вэб сайтын хостинг.
- Google — Google-ээр нэвтрэх үед.
- Telegram — төлбөрийн мэдэгдлийг админд хүргэх.
Google хэрэглэгчийн мэдээлэл
Google-ээс авсан мэдээллийг (имэйл, нэр, зураг) зөвхөн таныг таних, нэвтрүүлэхэд ашиглана. Үүнийг гуравдагч этгээдэд дамжуулахгүй, AI загвар сургахад ашиглахгүй. Belduuley-ийн Google хэрэглэгчийн мэдээлэл ашиглах байдал нь Google API Services User Data Policy-ийн Limited Use шаардлагыг дагана.
Хадгалах хугацаа ба устгах
Таны файлууд акаунт идэвхтэй байх хугацаанд хадгалагдана. Акаунт эсвэл файлаа устгуулах бол доорх имэйлээр хүсэлт илгээнэ үү. 14 хоногийн дотор устгана.
Холбоо барих
Асуулт, хүсэлт: chinzo.tsa@gmail.com